”Гуанжоу Мастерс-2018”-д манай 13 жүдоч хүчээ сорино

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-12-15 10:34:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын  Гуанжоу хотноо өнөө, маргааш буюу 12 дугаар сарын 15-16-нд жүдо бөхийн Гуанжоу  Мастерс-2018” тэмцээн болж шилгүүдээ тодруулна.


Тэмцээнд жин тус бүрийн чансаа өндөр 16 бөх оролцох бөгөөд энэ жил 53 орны тамирчид хүрэлцэн иржээ. Тус тэмцээнд манай эрэгтэй жүдочдоос 60 кг Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг Г.Хэрлэн, Д.Алтансүх, 73 кг Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, -100 кг: Л.Отгонбаатар, +100 кг: Ө.Дүүрэнбаяр нар хүч үзэх бол эмэгтэй жүдочдоос 48 кг М.Уранцэцэг, 57 кг Д.Сумъяа, 63 кг Б.Мөнгөнчимэг нар барилдана. Гуанжоу  Мастерс-2018” тэмцээний шагналын сан 300.000 доллар юм.

1-р байр: 9000 доллар (тамирчин: 7200, дасгалжуулагч 1800)

2-р байр: 6000 доллар (тамирчин: 4800, дасгалжуулагч 1200)

3-р байр: 3000 доллар (тамирчин: 2400, дасгалжуулагч 600)

Холбоотой мэдээ