Антарктид судлаач Л.Дүгэржав 6 дахь аялалаа эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Антарктид судлалын төвийн захирал, профессор, туйл судлаач Sc.D Лхамсүрэнгийн Дүгэржав Антарктид тивд ажиллах багийнхан болох далай судлаач Д.Ганбаатар, докторант Д.Чинзориг, доктор Д.Батмөнх нарын хамт алсын замд хүлгийн жолоо залав. Тэрбээр 2009 онд мөсөн тивд монгол гэр барин төрийн далбаагаа мандуулж анхны баазаа байгуулсан гэдэг. 2012 оны 12 дугаар сараас 2013 оны 1 дүгээр сарын хооронд Антарктидын Ливингстоны арал дахь Болгарын баазад дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаарх судалгаа хийх явцдаа цэвдгийн температурын өөрчлөлтийг судалсан нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйлын 0 цэг рүү аялж байсан нь түүний 4 дэх аялал байсан юм.