Шатахуун түгээх станц дээрэмдсэн таван залуу баригдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 16:10:39

Төв аймгийн Аргалант суманд байрлах шатахуун түгээх станцад халдсан хэрэгтэн 18-22 насны таван залууг Цагдаагийн газар баривчлан шалгаж байна.

Тэд 3 сарын 06-ны 13 цаг 30 минутын үед түгээгч эмэгтэй Б-д хутга тулгаж, 300 гаруй мянган төгрөг, гар утсыг нь дээрэмдэж, 13 цагийн дараа Архангай аймгийн Эрдэнэбулган суманд явж байгаад баригдсан юм.

Эдний хоёр нь Өвөрхангай аймгийн Хужирт сум, гурав нь Улаанбаатарын харъяа аж.

Энэ төрлийн гэмт хэрэг тус аймагт жил бүр нэмэгдсээр байна.Тухайлбал: 2006 онд Батсүмбэр, 2014 онд Сэргэлэн суманд байрлах шатахуун түгээх станц халдлагад өртөж, эзэн, холбогдогчийг нь эрэн сурвалжилсаар  байгаа юм. Иймд цаашид өдөр тутам бэлэн мөнгөтэй харьцдаг иргэн, аж ахуйн нэгжүүд урьчдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг  ЦГ-ын ОНХАхлах байцаагч, цагдаагийн ахмад М.Нансалмаа  санууллаа.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

 

Холбоотой мэдээ