"Ирээдүйн авьяастан” тэтгэлгийг СУИС-ийн гурван оюутан хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Урлагийн Зөвлөл болон Америкийн Монголчуудын Соёлын Холбоо Mongol American Cultural Association /MACA/ хамтран “Ирээдүйн авьяастан” тэтгэлгийг соёл урлагийн салбарт ховор мэргэжлээр амжилттай суралцаж буй СУИС-ийн гурван оюутанд олголоо.
2018-2019 оны тус тэтгэлгийг Соёл урлагийн их сургуулийн Д.Амгалангийн
нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн сургуулийн График дизайн хөтөлбөрийн
гуравдугаар курсын оюутан Б.Мөнхсаран, Театр урлагийн сургуулийн оюутан Э.Бүжинлхам, Радио телевиз медиа урлагийн сургуулийн оюутан Б.Отгонжаргал нар шалгарч 750 мянган төгрөгийн сургалтын төлбөрийн
тэтгэлэг хүртсэн байна.
2010 оноос хойш олгож буй энэхүү тэтгэлгийг нийт 38 оюутан залуус хүртэж, 26
сая гаруй төгрөгийн санхүүжилтийг соёл урлагийн салбарт оруулжээ.