Америкийн цэргийн албан хаагчдыг бүх дэлхийн баатрууд гэж нэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /ТАСС/. АНУ Сири дэх “Лалын улс” террорист бүлэглэлийг ялсан гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Бид үнэхээр Лалын улс бүлэглэлийг
ялсан. Бид тэднийг бут цохьсон. Бид газар нутгийг эргүүлэн өгсөн бөгөөд одоо
манай цэргүүдийн гэртээ харих цаг нь болсон” хэмээн Д.Трамп хэлжээ.
Түүнчлэн тэрбээр Сири дэх цэргийн ажиллагаанд оролцсон АНУ-ын цэргийн албан хаагчдыг агуу Америкийн баатрууд, бүх дэлхийн баатрууд гэжээ.
Сириэс цэргүүдээ бүрэн гаргахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн
лхагва гарагт үүрэг болгосон юм.