Ан амьтдад хужир, давс тавьж өгчээ

ОРОН НУТАГТ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 18:08:17

Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас Цагаан шувуут уулын дархан цаазат газар болон Түргэн уулын Дархан цаазат газрын Ямаат хэсэг, Хархираа хэсгийн ан амьтдад биотехникийн арга хэмжээ авах зорилгоор нийтдээ 10 цэгт 8,5 тн давс, хужирыг хүргэж тавьсан байна.

Энэхүү ажлыг тус захиргааны газрын байгаль хамгаалагчид Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр өнгөрсөн сарын сүүлчээр хийж гүйцэтгэжээ.

Түргэн, Хархираан уулсын дархан цаазат газарт аргаль угалз, ирвэс, бор гөрөөс, хар сүүлт, зэрлэг гахай зэрэг ховор, нэн ховор ан амьтад олноор байдаг бөгөөд энэ жил цас их, өвс ургамлын гарц муу байгаа тул тус хэсгийн байгаль хамгаалагчид ан амьтдад зориулж өвс ургамал, хужир давс хүргэх ажлыг тогтмол хийж байгаа аж.

Увс аймаг Б.Батхүү

 

 

 

Холбоотой мэдээ