Си Жиньпин Индонезийн Ерөнхийлөгчид захидал илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-12-25 11:40:18

БЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Индонезийн эргийн бүс нутагт цунами үүссэний улмаас олон зуун хүн амиа алдсан явдалд эмгэнэл илэрхийлсэн захидлыг БНХАУ-ын дарга Си Жиньпин Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо руу илгээжээ.


Захидалд тэмдэглэснээр, олон хүний амийг авч одож, дэд бүтцийн их хэмжээний хохирол учруулсан цунамийн талаархи мэдээг сонсоод БНХАУ-ын дарга миний бие маш их цочирдсон хэмээгээд, Хятадын Засгийн газар болон бүх ард түмнийхээ нэрийн өмнөөс Индонезийн Ерөнхийлөгч болон дотны хүмүүсээ харамсалтайгаар алдсан гэр бүлийн гишүүдэд нь гүнээ эмгэнэл илэрхийлсэн байна.


"Индонез нь манай улсын найрсаг харилцаатай хөрш орон бөгөөд Хятадын ард түмэн индонезчуудын нэгэн адил эмгэнэн гашуудаж байна" хэмээн нэмж тэмдэглэсэн байжээ. 


Индонезийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын сүүлийн мэдээнд тэмдэглэснээр, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний тоо 373 хүрч, 1459 хүн гэмтэж бэртсэний зэрэгцээ 128 хүн сураггүй хэвээр байгаа юм. 

Холбоотой мэдээ