Шатахууны жижиглэнгийн үнэ 45-50 төгрөгөөр буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас манай улсад нийлүүлж буй хилийн үнэ буурсантай холбогдуулан энэ сарын 7-ноос эхлэн Аи-92 автобензин улсын хэмжээнд 100 төгрөгөөр буурсан.Тэгвэл Аи-80, Аи-92 автобензиний жижиглэнгийн үнэ Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгуудаас бусад аймаг, хотуудад 45-50 төгрөгөөр буурлаа хэмээн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Ингэснээр Аи-92 шатахууны үнэ 150 төгрөгөөр буураад байна. Цаашид хилийн үнэ буурсантай холбогдуулан шатахууны жижиглэнгийн үнэ үе шаттайгаар буурах бололцоотой гэдгийг албаныхан онцолж байна. ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны ирэх оны нэгдүгээр сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулбал бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 86-107 ам.доллароор буурч, Аи-92 автобензин тонн нь 531 ам.доллар, дизелийн түлш 599 ам.доллар/тн болоод байна.