Шатахууны ердийн хэрэглээний 29 хоногийн нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-12-27 15:40:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Тодруулбал А-80 автобензин 88, Аи-92 автобензин 28, дизелийн түлш 23, ТС-1 онгоцны түлш 21 хоногийн нөөцтэй байна хэмээн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Засгийн газрын 2017 оны шийдвэрийн дагуу шатахуун импортлогч 21 аж ахуйн нэгж  94.7 мянган тонноос багагүй  хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлж байгаа юм. Улсын хэмжээнд шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 120 гаруй компани ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 18 орноос энэ оны эхний 11 сарын байдлаар 1006,2 мянга гаруй газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Дээрх компаниуд 101 агуулах, 1289 шатахуун түгээх станцаар дамжуулан  хэрэглэгчдийг шатахуунаар хангаж байна.

Холбоотой мэдээ