2018 онд 115 хүний амь насыг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-27 15:51:56
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2018 онд 115 хүний амь насыг авран хамгаалж чаджээ.

Дундговь аймгийн хэмжээнд энэ онд гамшиг осол, аюулт үзэгдлийн 92, гал түймрийн 48 нийт 140 удаагийн дуудлага ирснээс 65 удаагийн дуудлаганд давхардсан тоогоор 176 алба хаагч ажилласан байна.

Дээрх аюулт үзэгдэл, ослын үеэр 115 хүний амь насыг авран хамгаалснаас гадна ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 922 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан амжилтаар шинэ оноо угтаж байгаа ажээ.

Тус хамт олон байгууллагынхаа 2018 оны “Шилдэг хамт олон”, “Тэргүүний салаа” болон  гамшгаас хамгаалах, тэмцэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулан амжилт гаргасан “Тэргүүний  ажилтнууд”-аа шалгаруулсан байна.

ОБГ-ын хамт олон энэ онд бусад байгууллагуудыг хошуучлан Сайнцагаан сумын эмнэлгийн хүүхдийн тарианы өрөөг тохижуулах, хотын төвийн сааданд “Залуусын төгөл” байгуулах зэргээр хүмүүнлэгийн үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, нийгмийн хариуцлагаа дээшлүүлж чаджээ.  

Холбоотой мэдээ