ЭМЯ-наас баярын үеэр бэлэн байдалд ажиллахыг шуурхай удирдлагын нэгжүүдэд даалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-12-28 12:24:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Томуу, томуу төст өвчин, баярын үeэр эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал"-ын талаар харьяа байгууллагуудын шуурхай удирдлагын нэгжүүдтэй  цахим хурал хийлээ.

Хурлаар  Томуу, томуу төст өвчний дэлхий дахины байдал болон манай улсын томуугийн харуулдан тандалтын мэдээллийг танилцуулж, томуу, томуу төст өвчний чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эмнэлгүүдийн бэлэн байдал ялангуяа эм, тариа, орны нөөцийг бэлтгэх,  урьдчилан сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг эрчимжүүлэх талаар зөвлөгөө өгөв. 

Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж, эмнэлгийн байгууллагын эмч сувилагч нар өдгөө ачаалалтай ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ