Гал түймрийн дуудлага 18 бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-10 15:01:28

Он гарсаар Баянхонгор аймгийн хэмжээнд объектын гал түймэртэй холбоотой нийт 18 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Гал түймрийн улмаас байгууллага аж ахуйн нэгж иргэдэд 24.2 сая төгрөгийн хохирол учирч, 2 гэр, 2 орон сууц, 1 контейнер, 4 автомашин, 1 хашаа саравч шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 3 хүний амь насыг аварч, гал түймрийн аюулаас төр, аж ахуйн нэгж, байгууллагын 135 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Гал түймэр унтраах, аврах, 16 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 8 гал түймрийг 30 минутанд, 1 гал түймрийг 30-60 минутанд унтрааж, нийт 4.4 тн ус, 96 литр шатахуун зарцуулан ажилласан байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ