Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 33 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2019-01-04 10:06:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хэв Хашмал” компаниас Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламж, хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт 33 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивласан байна.

Байгальд ээлтэй, хямд өртөгтэй, чанарай барилгын материалыг зах зээлд нэвтрүүлэх зорилго бүхий “Хэв Хашмал” компани үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс тус компанийн хамт олон “Хүүхдийн сайн сайхны төлөө-Хэв Хашмал” төсөл хэрэгжүүлж, тарианы шахуурга, дуслын автомат шахуурга зэрэг дөрвөн нэр төрлийн 19 ширхэг тоног төхөөрөмжийг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандивлажээ.

Холбоотой мэдээ