Ирээдүйн Ерөнхийлөгчдөө тавьж буй украинчуудын гол шаардлагыг судалгаагаар тодруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-01-04 13:30:58

МОСКВА./RIA Novosti/. Украины дараагийн Ерөнхийлөгч дайныг зогсоох чадвартай, эдийн засгийн талаар мэдлэгтэй хүн байх ёстой гэж тус улсын иргэдийн дийлэнх нь үзэж байгааг “Нийгмийн хяналт судалгаа” төв болон А.Яременкогийн нэрэмжит Нийгмийн судалгааны хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Санал асуулгад оролцогчдын үзэж буйгаар, дараагийн Ерөнхийлөгч дайныг зогсоох чадвартай /55.9 хувь/, энгийн иргэдийн эрх ашгийг хамгаалдаг /44.5 хувь/, эдийн засгийн мэдлэгтэй /44.1 хувь/, авлигыг үл тэвчигч /44 хувь/, улс орныг удирдах чадвартай /40.1 хувь/ хүн байх ёстой.


2018 оны 12 дугаар сарын 16-22-ны хооронд явуулсан санал асуулгад 2045 хүн оролцжээ. Украины ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 31-нд болно.

Холбоотой мэдээ