ТӨВ: “Шувуулахуй” баримтат кино нээлтээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-09 17:27:02

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Шувуулахуй” баримтат киноны гол дүрд Төв аймгийн Эрдэнэсант сумын Соёлын биет бус өвийн Шувуулахуй буюу шувуугаар ан хийх арга ухааны өвлөн уламжлагч Б.Батбилэг тогложээ.


Энэхүү баримтат кино Тэнгис кино театрт өнөөдөр нээлтээ хийнэ. Энэхүү кино нь "Улаанбаатар" олон улсын кино наадамд сонгогдож байсан бөгөөд Монголд ийнхүү нээлтээ хийж байна. Мөн Энканто Праймд маргааш гаргахаар төлөвлөжээ.  


Соёлын биет бус өвийн Шувуулахуй буюу шувуугаар ан хийх арга ухааны өвлөн уламжлагч Б.Батбилэгтэй хийсэн ярилцлагыг урьд өмнө нь бид сурвалжлан та бүхэндээ хүргэж байсан билээ.


ТӨВ: Шувуугсургах нь хөдөлмөрч байдал, мэдрэмж, тэвчээр гурвыг суралцахад тусалдаг

Холбоотой мэдээ