Улсын тэргүүний цолонд өрсөлдөж байгаа сумын ажлыг шалгав

ОРОН НУТАГТ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-11 09:18:10

“Улсын тэргүүний сум” шалгаруулах баруун бүсийн комиссын ажлын хэсэг Увс аймгийн Бөхмөрөн суманд очиж ажил байдалтай нь танилцсан байна.

“Улсын тэргүүний сум” шалгаруулах болзолт уралдаанд энэ жил баруун бүсээс Увс аймгийн Бөхмөрөн, Завхан аймгийн Нөмрөг, Ховд аймгийн Зэрэг, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Баян-Өлгий аймгийн Сагсай сумд өрсөлдөж байгаа аж.

Хоёр жил тутамд явагддаг “Улсын тэргүүний сум” шалгаруулах болзолт уралдаанд 2012 онд Увс аймгийн Ховд сум тэргүүлж байсан юм.

 Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ