Цэргийн тоо бүртгэл 15-ныг хүртэл үргэлжилнэ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-01-05 19:29:19

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд цэргийн тоо бүртгэл энэ сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж аймгийн Цэргийн штабаас мэдээллээ. Цэргийн насны 18-50 насны нэг, хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд, цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр болон биеэр хаасан, мөн цэргийн алба хаагаагүй иргэд харьяа багийн ажлын албандаа өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм. Ийнхүү бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 2-3 хувь цээж зураг авчрах шаардлагатай аж.

Өнөөдрийн байдлаар Хэрлэн сумын хэмжээнд цэргийн тоо бүртгэл багууд дээр бага хувьтай явна. Тиймээс шилжиж ирсэн иргэдтэйгээ утсаар холбогдож бүртгэлд хамруулж байна гэж багуудаас мэдээллээ.

Хэрвээ дээрх үүргээ биелээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу цэргийн бүртгэлийн журам зөрчсөн иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалт бий.

Холбоотой мэдээ