Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-11 09:43:59

"Төрийн мэдээлэл" Эмхэтгэлийн өнөөдрийн шинэ дугаарт Засгийн газарт чиглэл өгсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ. 

Тус зарлигаар Зэвсэгт хүчний тухай  хуулийн  зарим заалт, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталсан “Зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвч”-ийг дагаж мөрдөх, хэрэгжилтийг хангах, Зэвсэгт хүчний дайчилгааны даалгавар бүхий анги, байгууллагуудыг төвлөрүүлэн удирдах, нэгтгэн захирах зорилгоор тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон байна.

Мөн Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийг баталсан Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Монгол Улсыг гадаадад сурталчлахдаа Монгол Улсын түүх, соёл, урлагийн өв сан, спортын амжилтыг дэлхийн ард түмэнд таниулах, хуваалцах, хөгжүүлэх; эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих; ·олон улсын спорт, уралдаан тэмцээнд амжилт гаргаж эх орныхоо нэр хүндийг өргөх зорилтуудыг хэрэгжүүлэхээр тогтоолд тусгагджээ.

Харин Гадаад сурталчилгааны тэргүүлэх чиглэлээр, түүх, соёл, урлаг, аялал жуулчлал, үндэсний брэнд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, спорт, олон улсын арга хэмжээ байхаар тогтоосон байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ