Музейн сан хөмрөгийг тоолж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-07 14:04:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Орон нутгийг судлах музейн сан хөмрөгийг тоолох улсын тооллого өмнөх оны 12 дугаар сарын 24 эхэлж, тооллогын ажил 20 хувьдаа хүрээд байна. 

Улсын тооллогыг орон нутгийг судлах танхимтай 10 сум, аймгийн музейг хамруулан зохион байгуулж байгаа ба тооллогын ажлыг аймгийн салбар комисс байгуулагдан гүйцэтгэж байгаа ажээ.

Музейн сан хөмрөгийг тоолох ажил өмнө нь 2012 онд хийж байсан бөгөөд түүнээс хойш музейн үзмэрүүд жил бүр нэмэгдэж байгаа талаар аймгийн музейн захирал М.Бямбажав мэдээллээ.

2018 оны тоо бүртгэлээр Дундговь аймгийн Орон нутгийг судлах музейн сан хөмрөгт 4570 үзмэр байгаа ажээ. 

Холбоотой мэдээ