АНУ-ын хөлөг онгоцонд халдсан “Аль-Каида”-гийн гишүүнийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-07 13:44:53
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцыг бөмбөгдсөн халдлагад холбоотой “Аль-Каида” бүлэглэлийн гишүүн Жамаль аль-Бадавиг устгасан талаар АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ. Түүнийг энэ сарын 1-нд Йемен дэх агаарын цохилт өгөх үеэр устгасан байна.


2000 оны 10 сард АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хөлөг онгоц руу халдсан хэрэгт түүнийг холбоотой гэж АНУ үзэж байсан юм. Уг халдлагын улмаас 39 хүн шархдаж, 17 хүн  амь үрэгджээ.


Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, “АНУ-ын тэнгисийн цэргийн “USS Cole” хөлөг онгоц руу халдах үеэр шархдаж, амиа алдсан олон баатруудынхаа хариуг манай хүчирхэг цэргийнхэн авлаа. Бид халдлага үйлдсэн террорист байгууллагын толгойлогчийг устгалаа” хэмээн жиргэсэн байна.


Йемений эрх баригчид өмнө нь уг халдлагатай холбогдуулан Жамаль аль-Бадавиг баривчилж, ял оноосон боловч тэрбээр 2006 онд шоронгоос оргожээ.

Холбоотой мэдээ