“Аюулаас сэрэмжлүүлэх цогцолбор”-ын мэдээллийг онлайнаар хүлээн авах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-08 13:01:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд бүх нутаг дэвсгэрийг хамран мэдээлэл түгээдэг “Аюулаас сэрэмжлүүлэх цогцолбор” (АСЦ) зөвхөн FM-107.5 –аар иргэддээ хүрдэг байсан бол одоо онлайнаар шууд хүрч, иргэдийнхээ асуусан асуултад хариулт өгөх, санал хүсэлтийг хүлээн авах боломжтой болж байна.

 

Говь хээрийн бүсэд болдог цаг агаарын гэнэтийн аюулыг урьдчилан сэрэмжлүүлэх, бодит байдалд үндэслэн шуурхай мэдээг урьтаж бэлэн байдлаа хангахуйц хугацааны өмнө малчдад хүргэх, малчин мэдээлэгчтэй орон нутгийн мэдээлэл холбооны хэрэгслийг бий болгох зорилгоор Дундговь аймагт “Аюулаас сэрэмжлүүлэх цогцолбор” (АСЦ)-ыг анх 2005 онд Эрдэнэдалай суманд, 2009 онд Говь-Угтаал суманд, 2012 онд Мандалговь хотод тус тус байгуулсан юм.

АСЦ-оор дамжуулан иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээг цаг алдалгүй хүргэхээс гадна төрийн байгууллагууд гаргасан хуваарийн дагуу үйл ажиллагааныхаа талаар болон хууль, журмын талаар малчид, иргэдэд мэдээлэл хийж, 83031234 дугаарын шууд утсаар холбогддог байна.  

Сүүлийн үед радио сонсдог хүний тоо цөөн болж, ялангуяа аймаг, сумын төвд оршин суудаг иргэдийн дийлэнх нь орон нутгийн мэдээ мэдээллийг цахим орчинд хүлээн авдаг болсон тул АСЦ нь онлайнаар шууд холбогдох боломжийг бүрдүүлж, ийнхүү мэдээллийнхээ хүртээмжийг сайжруулсан ажээ.  


Холбоотой мэдээ