Хүндэтгэлийн даалин урлахад дөрвөн жил зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-09 09:53:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Музей, Хаан банк хамтран "Хөөрөг, даалингийн үзэсгэлэн"-г энэ сарын 7-8-ны өдрүүдэд Хонгорчууддаа толилууллаа.

Хоёр дахь жилдээ болсон тус үзэсгэлэнд энэ жил 70 иргэний 100 гаруй эдлэл дэлгэжээ. Мөн аймгийн Музейд хадгалагдаж буй үнэт, ховор хөөргүүдийг дэлгэсэн байна. “Урд жилийнхээс оролцогчид болон үзмэрийн хувьд өргөжсөн, олон нийт ч идэвхтэй үзэж сонирхсоноороо онцлог байлаа. Мөн зөвхөн хөөрөг гэлтгүй даалин, гоёл чимэг, эд хэрэглэл гээд нэр төрөл илүү олон болсон нь олны сонирхлыг ихэд татаж байна” хэмээн Музейн тайлбарлагч ярьж байна.

XIX зуунаас түүх нь эхлэх хөөрөг, даалингаас гадна Хүндэтгэлийн даалин гэх бүтээл олны харааг булааж байв. 0.8х3 метрийн харьцаатай Хүндэтгэлийн энэ даалинг уран хатгамалч З.Цэнгэлсайхан зүү ороож оёхдоо дөрвөн жилийн хугацаа зарцуулжээ.

Холбоотой мэдээ