Өлгий суманд өвс тэжээлийн хэрэгцээ өсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-22 11:50:53

Увс /МОНЦАМЭ/. Энэ онд Өлгий сумын хэмжээнд 18 өрхийн 7291 толгой мал гадны суманд өвөлжиж байгаа аж. Сумын аюулгүйн фондод 20 тн өвс, 20 тн тэжээл бэлэн байгаа ба малчдын гар дээр 300 тн өвс, 50 тн тэжээл, 200 тн хужир шүү бэлтгэсэн байна.

Гэвч өнгөрсөн оны 11-р сарын 24- 25-ны өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас газрын хөрсний өвс бүрэн хийсч үгүй болсон тул тус суманд өвс тэжээлийн хэрэгцээ ихээхэн өсч эхлэх төлөвтэй байна.

 

Холбоотой мэдээ