Автомашины улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн иргэд энэ сард татвараа төлнө

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-01-09 13:43:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 1, 6-ын тоогоор төгссөн жолооч иргэд энэ сард багтаан Авто тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацааг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч зохицуулдаг болсон. Үүнд:

  • 1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард,
  • 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард,
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,
  • 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм.

 

Холбоотой мэдээ