1962 оноос хойш 157 дахь "Улсын аварга малчин" төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-10 21:40:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгаас 2018 оны  “Улсын аварга малчин”-аар  4, “Улсын аварга саальчин”-аар 1 хүн шалгарч, Улсын аварга малчдын тоо 1962 оноос хойш 157-д хүрлээ. 

“Улсын аварга малчин”-аар Говь-Угтаал сумын хоёрдугаар багийн малчин Сүрэндаваагийн Баянмөнх, Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн малчин Батпүрэвийн Цолмонбаатар, Эрдэнэдалай сумын тавдугаар багийн малчин Мөнхбаярын Галбадрах, Хулд сумын гуравдугаар багийн малчин Лүндэгийн Өлзийбат  нар тодорчээ.

Харин “Улсын аварга саальчин”-аар Дундговь аймгийн Дэрэн сумын Алаг-Өндөр багийн малчин Чүлтэмжамцын Наранцэцэг тодорсон байна. 

1962 оноос 1999 он хүртэл нийт 91 малчин "Улсын аварга" малчин болж байсан бол 2000-2018 онд 65 малчин энэхүү алдар цолыг хүртжээ.

Оноор нь авч үзвэл 2015 болон 2017 онд Дундговь аймгаас хамгийн олон буюу 8  "Улсын аварга малчин" төрж байсан ажээ. 

Холбоотой мэдээ