МЗЭ-ийн 90 жилийн ойн медалийг гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-11 13:36:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  МЗЭ түүхт 90 жилийн ойн медалийг бүх зохиолчиддоо энэ сарын 10-ны өдөр буюу өчигдөр хүндэтгэл илэрхийлэн гардууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар, нийгмийн оюун санааны түүчээ болсон зохиолчдын байгууллага төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан билээ. МЗЭ-ийн 90 жилийн ойн баярын хурал УДЭТ-т энэ сарын 9-нд болоход Ерөнхийлөгчийн шашин, соёлын бодлогын зөвлөх, МУСГЗ Ц.Хулан төрийн одонг зохиолчдын байгууллагын гал улаан туган дээр зүүж өгөв. Одон зүүх ёслолд УИХ-ын гишүүн, "Болор цом"-ын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ Д.Цэнджав нар болон Төрийн шагналт, Ардын уран зохиолч Т.Галсан, Д.Цоодол, Б.Догмид зэрэг  ахмадууд маань одонт тугандаа хүндэтгэл үзүүлсэн юм. 

Холбоотой мэдээ