Дугуйчин Б.Тэгшбаяр Ази тивийн АШТ-ий мөнгөн медальтан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-11 15:19:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Индонезийн нийслэл Жакарта хотноо дугуйн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний өчигдөр болсон “scratch” төрөлд ОУХМ Б.Тэгшбаяр мөнгөн медаль хүртлээ.


Энэхүү 39 дэх удаагийн тэмцээнд ханан тойргийн /Track/ төрлөөр Б.Тэгшбаяр, С.Жамбалжамц нар оролцож байгаа. Энэ зайд Тайланд, Монгол, Хонконгийн тамирчид медальт байрт шалгарлаа. Тивийн аваргын дэд байр эзэлсэн Б.Тэгшбаярыг point race, omnium гэсэн хоёр зайн уралдаан хүлээж байна.


2016 онд Track дугуйн залуучуудын дэлхийн аварга болж, Монголын дугуйчдын түүхэн амжилтыг үзүүлсэн Б.Тэгшбаяр өнгөрсөн 2018 онд тивийн аварга болсон юм. Ийнхүү тэрбээр энэ оны амжилтаа мөнгөн медалиар эхлүүллээ.


Жакарта хотод болж буй ханан тойргийн дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш /2019.11.12/ өндөрлөнө. 

Холбоотой мэдээ