Тогтоол болон журам
ТОЙМТэтгэвэр, тэтгэврийн зээлийг тойрсон
яриа, хэрэглээний зээлд дээд хязгаар (30 сар) тогтоов гэсэн
яриагаар хүрээгээ тэлсэн юм. Одоо арилжааны банкнууд орлого (татварын дараах)-ын 70 хувьд зээл олгож эхлээд байна. Ялангуяа монголын
цагаан сар болох өдөр ойртсон тул ахмадууд банкинд тэтгэвэрийн зээл авахаар их
хандах болжээ. Арилжааны банкнууд Монголбанкны хэрэглээний зээл олгох
журамд өөрчлөлт орсон гэдэг тайлбар хийх юм. Гэтэл одоогоор ийм журам
батлагдаагүй байна.
Харин төв банкны мөнгөний бодлогын хороо (МБХ) 2018 оны 6 дугаар сарын 12, 15-нд хуралдаж, бодлогын хүү 10 хувь (гарсан өдрөөс хэрэгжиж эхлэх), иргэний өр, орлогын харьцаа 70:30 хувь (2019 оны 1 дүгээр сарын 1-ээс мөрдөнө)-тай байна гэх хоёр асуудлыг шийджээ. Монголбанкны МБХ нь долоон гишүүнтэй. Бүрэлдэхүүнд нь Монголбанкны Ерөнхийлөгч (Н. Баяртсайхан), Тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч ( О. Эрдэнэбилэг, Б. Лхагвасүрэн) шууд ордог. Дээр нь УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүн орно. Тус хороо мөнгөний бодлогын хүүг тогтоох, арилжааны банкны заавал байлгах нөөцийн хэмжээ, түүний зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хувь хэмжээг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үйл ажиллагаагаа нь хуралдааны хэлбэртэй байна. Шийдвэрийг хуралдаанд оролцсогдын олонхиор гаргана, шийдвэр тогтоол хэлбэрээр гарна. Монголбанкны Ерөнхийлөгч гарын үсэг зурдаг онцлогтой. Ийм учраас энэ шийдвэрийг хорооны шийдвэр гэхээс илүүтэй Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы шийдвэр гэж үзэх боломжтой. Ингэж ойлгох эсхийг уншигч таньд үлдээлээ. Тэгвэл одоо арилжааны банкнууд тэтгэврийн зээлийг МБХ-ны тогтоолын дагуу олгож байна.
Нийгмийн даатгалын сангаас 392,5
мянган хүн тэтгэвэр авдаг. Тэр цаашаа цэргийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гээд салдаг. Харин ахмад насны тэтгэвэрийг
282,5 мянган иргэн авдаг. Тэдний 80 хувь нь бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ, 280
мянган төгрөг авдаг билээ. Арилжааны банкнуудаас 280 мянган төгрөгийн
тэтгэвэртэй ахмад настны нэг сарын зээлд (70
хувьд) 196
мянган төгрөг ногдоно. Ийм тэтгэвэртэй ахмад
настан таван сарын хугцаатай зээл авлаа гэхэд, 980 мянган төгрөг болно. Түүнээс зээлийн
хүү 26 мянга 500 төгрөгийг шууд суулгаж авна. Гар дээр нь 954 мянга 500 зуун
төгрөг очно. Зээл авсан таван сарын хугацаанд ахмад настан сар бүр банкнаас 84
мянган төгрөг авна. Өр, орлогын харьцааг 70:30 болгожээ. Энэ бүхнийг авч үзэхээр эрх бүхий албан
тушаалтан буюу төв банкныхан иргэдэд
ташаа мэдээлэл тараажээ гэж ойлгож болохоор байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам хуульд нийцүүлэн бүртгэн авч бүх нийтээр дагаж мөрдөх журам болдог. Монголбанкны МБХ-ны тогтоолыг арилжааны банкнууд дагаж мөрднө. Тус хорооны тогтоол, бүх нийтээр дагаж мөрдөх журам хоёр эрх зүйн хүчин чадлын хувьд ямар ялгаатай вэ гэсэн асуултад Монголбанкнаас олон хүн хариулт нэхэж байна. Үүнд хэзээ хэн хариулах вэ?