“Дакар ралли 2019” уралдааны 5 дахь гараанд цаг агаар нөлөөллөө

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-01-12 15:24:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дакар Ралли 2019” уралдааны хамгийн хүнд хоёр гарааг ОУХМ Н.Лхамаа амжилттай давлаа.


Дөрөв болон тав дахь гараа марафон гараа байсан учраас сервис авч болохгүй тамирчдад техникийн асуудал гарвал маш хүнд тусах байлаа. Харин ийнхүү тав дахь өдрийн гарааны 351 км замыг Н.Лхамаа 8 цаг 40 минутад дуусгаснаар 98 дугаар байрт жагсан бариандаа амжилттай орж ирлээ. Нийт дүнгээрээ Лхамаа ОУХМ 94-т жагсаж байна.


Дакар Раллигийн тав дахь өдрийн гараа маш хүнд нөхцөлд өрнөсөн байна. Дөрөв дэх гараанаас эхэлж марафон уралдаан эхэлсэн учраас сервис авах боломжгүй. Автомашин, SxS, ачааны машины хувьд Такнагаас Арэкүипа хүртэл 450 км цаг тооцох замыг туулах ёстой байсан ч цаг агаарын улмаас CP3 дээр уралдаан зогслоо гэсэн мэдээлэлийг уралдаан зохион байгуулагчдаас ирсэн юм. Тамирчид 425 дахь километр дээр өнөөдрийн гарааг өндөрлүүлжээ.


“Дакар Ралли-2019” уралдааны тав дахь өдрийн автомашины ангилалд уралдаж буй ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нар гараагаа амжилттай дуусгажээ.

Холбоотой мэдээ