Дорноговийн мал аж ахуйн салбарын сайчуул тодров

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-01-12 20:49:55

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ улиран одсон 2018 онд мал сүргээ  таван төрлөөр өсгөн үржүүлж, малчин түмнээ манлайлсан аймгийн аварга малчин, алдарт уяач, аварга саальчин, аварга тэмээчнийг үзүүлсэн амжилтаар шалгарууллаа.

Аймгийн аварга малчнаар нийт 50 малчин шалгарсан бол аварга тэмээчнээр Айраг сумын малчин Сайжрахын Түмэнбаяр, Мандах сумын малчин Өлгийтийн Оюунчулуун, Эрдэнэ сумын малчин Цэрэндолгорын Цэрэнбальдир, Хатанбулаг сумын малчин Муужаалын Батхүү, Хөвсгөл сумын малчин Дунчамын Эрдэнэтогтох, Замын-Үүд сумын малчин Тангадын Доржсүрэн нар шалгарав.
Аймгийн алдарт уяачаар нийт 25 малчин тодорсон бол аварга саальчинаар  Иххэт сумын малчин Дашдуламын Туяа тодорчээ.
Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, үүлдэр угсааг нь сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлж,  мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан малчдын шагналыг удахгүй гарах шарагчин Гахай жил өмнө гардуулах аж.

 


Холбоотой мэдээ