Хөвсгөл нуураар шөнийн цагт зорчихгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-01-14 20:56:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор ард  иргэдийг Хөвсгөл нуураар шөнийн цагт зорчихгүй байхыг анхааруулж байна. 

Хатгал тосгоны байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Батбаяр Хөвсгөл нуурын мөсний зузаан хэмжих ажлын хэсэг байгуулж ажилласан байна. Энэ үеэр мөсний зузааныг Модон хүй хүртэл 80 км-т 8 цэгт хэмжилт хийхэд 57- 90 см зузаантай хөлдсөн байгааг тогтоожээ. Зарим газруудад өрх, хар хил байгаа учраас ард иргэдийг Хөвсгөл нуураар зөвхөн өдрийн цагаар зорчиж шөнийн цагаар зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байгааг улсын байцаагч Б.Сэргэлэн хэллээ.

Холбоотой мэдээ