Сураггүй болсон малчныг олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-16 13:07:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн харьяат малчин М /50 настай, эрэгтэй/ энэ сарын 12-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон байсныг хоёр хоногийн дараа эсэн мэнд олжээ.

Тус багийн Хөлийн өндөр толгой гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ малчин эр алга болсон талаарх мэдээллийг энэ 13-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 12 хүн, хоёр автомашинтай эрэн хайх ажиллагааг явуулсан байна. Ийнхүү дараа өдөр нь буюу 14-ний өдрийн 10:00 цагт гэрээс хойд зүгт 11 км-т “Аманцагаан” гэдэг газар малчин А-гийнд байхад нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Холбоотой мэдээ