377 малчин тэтгэврээ тогтоолгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 750 иргэн шинээр тэтгэврээ тогтоолгосноос 377 нь малчин байгаа юм. Малчдын тэтгэврийн насыг наашлуулах хууль хэрэгжиж эхэлснээр дээрх 377 малчин энэхүү нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгожээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэвэрийн насыг 5 жилээр наашлуулж, 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс энэхүү хууль хэрэгжиж эхэлсэн.
2018 оны байдлаар тус аймагт 12136
малчин аж төрж байгаа бөгөөд 2639 малчин л сайн дурын даатгал төлж байгаа дүн
мэдээ байна. Малчид тэтгэврээ хугацаанд нь тогтоолгож байхын тулд нийгмийн даатгалд хамрагдан, даатгалын хураамжаа тогтмол төлж байх шаардлагатай нь харагдаж байна.