МСҮТ-ийн сурагчид ажлын байрны урилгатай төгсөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-16 10:29:10

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтөөр 127 суралцагч есөн мэргэжлээр төгсөж, үнэмлэхээ гардан авлаа.

МСҮТ-ийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн боловсролын 2.5 жилтэй ангид 581, мэргэжлийн сургалтын нэг жилтэй ангид 1289, нийт 1870 суралцагч мэргэжлийн боловсрол эзэмшиж байна. Тус сургууль нь 178 аж ахуй нэгж, 6 мэргэжлийн холбоодтой түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн ажилласнаар 2018-2019 оны хичээлийн жилд 36 төгсөгч улсын болон орон нутгийн аж ахуй нэгж, байгууллагуудаас ажлын байрны урилга гардан авчээ. 2017-2018 оны хичээлийн жилд төгссөн 1062 төгсөгчдийн 605 төгсөгч буюу 57 хувь нь ажлын байраар хангагдсан байна.


Түүнчлэн ХХҮГ-тай хамтран ажиллаж, модон эдлэлийн сийлбэр мужаан, эсгий эдлэл, оёдол, хэвлэл эх бэлтгэл, цагаан идээ боловсруулах, дугуй засвар, гутал засварын чиглэлээр 22 төгсөгчид 64.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, гарааны бизнесийн үйл ажиллагааг нь  эхлүүлжээ.

 

Холбоотой мэдээ