Иргэдэд үйлчилдэг төв уншигчдын талархлыг хүлээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-13 11:38:01

Дорноговь аймгийн Төв номын сан нэг давхартаа иргэдэд үйлчилдэг төв байгуулсан нь уншигчдыг талархлыг хүлээсэн ажил болжээ.

Иргэдэд үйлчилдэг төвийг байгуулснаас хойш 1000 гаруй хүнд үйлчилгээ үзүүлсэн бөгөөд уншигчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа талаар номын сангийн ажилтнууд ярилаа.

Мөн иргэдэд үйлчилдэг танхимд гэртээ компьютергүй иргэдэд зориулсан сургалтын комьпютер байршуулсан нь ялангуяа сурагчдыг хичээлийн зориулалтаар ашиглахад ихээхэн дөхөм болсон аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ