Малчин гэр бүл сумынхаа эмнэлэгт хяналтын аппарат бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-16 21:46:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гурвансайхан сумын Элгэн багийн малчин У.Цэндийн гэр бүл сумынхаа Эрүүл мэндийн төвд 2 сая 850 мянган төгрөгийн үнэтэй яаралтай тусламжийн хяналтын монитор хандивлажээ.

Энэхүү аппарат нь өвчтөний зүрхний цохилт, артерын даралт, биеийн халуун, амьсгалын тоог хянадаг бөгөөд зүрхний бичлэг хийх зориулалттай ажээ.

Тус эмнэлгийн их эмч Э.Одончимэг өмнө нь хяналтын ийм аппарат байхгүй байсан тул яаралтай тусламж авах шаардлагатай өвчтөнүүдийнхээ биеийн байдал амин үзүүлэлтүүдийг нэг дор мэдэхэд хүндрэлтэй байдаг байсан бол одоо нэгэн малчныхаа сэтгэлийн хандиваар энэ бэрхшээлээс ангижирч байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Малчин У.Цэнд өнгөрсөн зун өөрийн хүүгээ ослын улмаас алдсан байна. Иймээс хүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж, сумынхаа хүн ардын эрүүл мэнд, сайн сайхны төлөө ийнхүү сэтгэлийн бэлэг барьсан ажээ.

Тус эмнэлэгт жилдээ 160-200 хүн хэвтэн эмчлүүлдэг байна.

Холбоотой мэдээ