НӨАТ-ын урамшууллын талаар мэдлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-13 20:15:34

Өмнөговь аймагт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга,  нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын талаар сургалтыг 3-р сарын 11-нд аймгийн Нутгийн удирдлагын ордонд зохион байгууллаа.

Тус сургалтанд бизнес эрхэлэгч, татвар төлөгч, энгийн иргэд нийт 200 гаруй хүн оролцсон байна. “Энэхүү сургалтын гол зорилго нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хурдасгах, хамтын ажиллагааг сайжруулахад оршиж байгаа. Мөн шаардлагатай цахим баримт олгох асуудлаа шийдвэрлээгүй аж ахуйн нэгжүүд энэ сургалтанд олноор хамрагдаж байна” гэж Өмнөговь аймгийн Татварын газрын татвар хураалтын хэлтэсийн дарга н.Цэнд ярилаа.  Дээрх сургалтаас иргэд цахим баримтаа хэрхэн авах, яаж баталгаажуулах талаар асууж зөвлөгөө авч байлаа. Мөн сургалтын үеэр шаардлага хангасан кассын машин зэрэг тоног төхөөрөмжийг бизнес эрхлэгч нарт танилцуулсан байна.

Энэхүү арга хэмжээг аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Олон нийттэй харилцах алба, Татварын газар, Бизнесийн зөвлөл, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танимтай хамтран зохион байгууллаа.  

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ