АНУ-БНАСАУ-ын удирдагчдын уулзалт Ханойд болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-01-17 11:35:24

СӨҮЛ. /Yonhap/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний хоёр дахь уулзалтыг Вьетнамд зохион байгуулах төлөвтэй байна гэж АНУ-ын Конгрессийн танхимын гишүүн пүрэв гарагт мэдээлэв.


“Би Зүүн Ази-Номхон далайн орнуудын элчин сайд нартай өчигдөр Төрийн департаментад уулзсан. Хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг Ханойд зохион байгуулж магадгүй” гэж Төлөөлөгчдийн танхимын Гадаад хэрэг эрхэлсэн хорооны гишүүн Майкл Маккол мэдэгджээ.


Вьетнам болон Таиланд нь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах тохиромжтой оронд багтаж байгаа юм. Үүний зэрэгцээ Вьетнамын Засгийн газар тус уулзалтыг зохион байгуулах хүсэлтийг БНСУ, БНАСАУ болон АНУ-ын талд хүргүүлээд байгаа ажээ.

Холбоотой мэдээ