Баянхонгорт АИ-92-1780-1830 төгрөгийн ханштай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-17 22:16:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр буурлаа.

Ашигт малтмал газрын тосны Хэрэг эрхлэх газраас энэ сарын 15-ны өдөр бензин шатахууны үнийг нэг литр тутамд 100 төгрөгөөр бууруулах чиглэл өгсөн. Тэгвэл Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцууд энэ сарын 16-ны өдрөөс эхлэн бензин шатахуун, түлшний үнийг төрөл тус бүр дээр 100-130 төгрөгөөр буулгаад байна.

Аймгийн хэмжээнд Петровис, Тэс петролиум, Магнай трейд, Хонгор жаст, М-ойл, Шижир ойл, Хөрс зэрэг компаниудын 20 шахам Шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шатахууны үнэ харилцан адилгүй байсан юм. Шатахууны үнэ бууруулах шийдвэрийн дагуу тус колонкуудад А-80 бензин 1680-1700 төгрөг, АИ-92-1780-1830 төгрөг, ДТ-2290-2385 төгрөгийн ханштай болоод байгаа юм байна.

Холбоотой мэдээ