Гахайн махан бүтээгдэхүүнээр үйлчилж буй байгууллагуудад хяналт, шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-22 13:44:46

Увс /МОНЦАМЭ/. Он гарсаар Төв, Булган, Дундговь аймагт гахайн гоц халдварт мялзан өвчин гарч, хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Увс аймагт гахайн мах, махан бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа цэг, цех, зоогийн газрын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд сэрэмжлүүлэг өгөх, уг өвчний шинж тэмдгийг илрүүлэх хяналт шалгалтын ажил хийж байна.

Хамгийн гол нь иргэд гахайн мах, махан бүтээгдэхүүнийг сонгохдоо гарал үүслийг нь сайтар шалгах шаардлагатай хэмээн аймгийн МХГ-аас сэрэмжлүүлж байна. Хойноос буюу ОХУ-аас орж ирж байгаа гахайн мах, махан бүтээгдэхүүний хувьд аюулгүй хэмээн аймгийн МХГ-ын байцаагч хэлж байна.

Увс аймгийн хувьд мэр сэр иргэд цөөн тоотой гахай тэжээдэг байна.

Холбоотой мэдээ