Аялал жуулчлалыг дэмжих төслийн уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-19 08:35:55
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжих төслийн уралдаан зарлажээ.
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, GIZ-ийн ЭТИС хөтөлбөртэй хамтран “Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын тусгай сан”-г байгуулжээ. Сангаар дамжуулан тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, бүлэг нөхөрлөл, аж ахуйн нэгжид 10 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор болсон байна.
Төслийн саналуудыг гуравдугаар сарын таван хүртэл аймгийн ЗДТГ-т хүлээн авах аж.
Аялал жуулчлал нь Баянхонгор аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ салбарыг эрчимжтэй хөгжүүлэх бодлого баримталж байна. Тус салбар нь жилээс жилд өргөжин тэлж, ажлын байрыг нэмэгдүүлж, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгож, байна. Энэ нь орон нутгийн иргэд нутгийн онцлогт зан заншил, соёл, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах замаар тус салбарт хувь нэмрээ оруулж, түүнээсээ ашиг хүртэх боломжийг олгож байгаа юм.
Холбоотой мэдээ