“Маша ба баавгай” хүүхэлдэйн кино Гиннесийн номонд бичигджээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-20 15:05:43

МОСКВА. /РИА Новости/. Оросын “Маша ба баавгай” цуврал хүүхэлдэйн кино “YouTube”-ээр хамгийн олон удаа үзсэн хүүхэлдэйн киногоор Гиннесийн номонд бичигджээ. Тус цувралын "Маша+агшаамал" нэртэй ангийг хүмүүс YouTube-ээр 3,4 тэрбум гаруй удаа үзсэн байна.


YouTube-ээр хүмүүс хамгийн их үзсэн таван контентын нэгд хүүхэлдэйн кино багтаж байсан нь “Маша ба баавгай” хүүхэлдэйн киноны "Маша+агшаамал" нэртэй анги байжээ.


Анх 2009 онд дэлгэцнээ гарч байсан “Маша ба баавгай” цуврал нь арван жилийн дараа 100 гаруй улсад, 36 хэлээр орчуулагдан гарсан байна. 

Холбоотой мэдээ