Цэцэрлэгийн хүүхдүүдийн ирц нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-21 17:16:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Тус аймагт 16 сургууль, 24 цэцэрлэг бий. Сургуулийн сурагчдын ирц нэг, хоёрдугаар ээлжийн хичээл дууссаны дараа албан ёсоор гарна. Харин цэцэрлэгт ирэх хүүхдүүдийн тоо өмнөх долоо хоногоос нэмэгдсэн гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдэгдлээ.

Шинэ төрлийн томуу, томуу төст өвчний вирус илэрч, өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор зарим аймагт сурагчдын амралтыг сунгаж, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Тэгвэл Сүхбаатар аймагт тус өвчний дэгдэлт харьцангуй их байгаа ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох хүртэлх хэмжээнд хүрээгүй тул ЕБС-иудын хоёрдугаар улирлын хичээлийг  өнөөдрөөс эхлүүлээд байна.

Тус аймгийн 16 сургуульд 11 мянга гаруй хүүхэд суралцаж байна.

Холбоотой мэдээ