Арабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-21 12:56:44

БЕЙРУТ. /ТАСС/. Арабын улсуудын лигийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаархи дээд хэмжээний уулзалтад оролцогчид Гаалийн холбоо болон Арабын чөлөөт худалдааны бүсийг байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Энэ тухай Арабын улсуудын лигийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Хусам Заки 20 улсын төлөөлөгчдийн сайшаан дэмжсэн баримт бичгийг танилцуулахдаа мэдэгдсэн байна.


“Арабын нийгэмлэгийн гишүүд нэгдэн нягтрах зүгт чиглэхдээ Эх дэлхийн өөрчлөлт шинэчлэлт:2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хүрээнд хэлэлцэх асуудал” хэмээх НҮБ-ын бодлогын баримт бичигт төвлөрөх болно. Арабын улсуудын аюулгүй байдлыг үр дүнтэй хангах, соёл, нийгэм, хүмүүнлэгийн салбарыг зохистой хөгжүүлэх нь бидний хамгийн чухал зорилт юм” гэж тэрбээр хэлжээ. 

Холбоотой мэдээ