Оросын түүхэнд бугшсан “Монгол-татарын дарлал” гэгч улигт нэрнээс салах цаг ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
173@montsame.mn
2019-03-26 18:05:54

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Куликовын талд болсон тулалдаан”-ны тухай сэтгүүлчийн асуултанд хариулахдаа “Монгол-татарын дарлал” гэдэг хэлэлгийг Оросын түүхийн сурах бичгээс хасах тухай сануулсан гэсэн мэдээ байдаг. Оросын Челябинск хотын эрдэмтэн А.Г.Шляхторов энэ сэдвээр тууштай судалгаа явуулж, “Алтан ордны улс эртний Орос орныг хэрхэн баян тансаг болгосон бэ” /Как Золотая орда озолотила Русь/ гэсэн нэртэй түүхэн уран сайхны ном бичиж 2014 онд хэвлүүлсэн билээ. Тэгвэл А.Г.Шляхторов “Алтан ордны улсын үед эртний Орос орон хэрхэн цэцэглэн хөгжсөн: Дарлалын тухай домогууд” нэртэй хоёр дахь номоо 2018 онд гаргалаа.

2019 оны 3 дугаар сарын 20-нд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн видео-хурлын танхимд  шинэ номын нээлт боллоо. Номын нээлтэд оросын талаас номын зохиогч А.Г.Шляхторов, Челябинск мужийн Амбан захирагчийн нарийн бичгийн дарга М.Валеев, Оросын ШУА-ийн Урал-Сибирийн мэдлэгийн төвийн захирал И.Белехов, тус төвийн орлогч захирал Е.Скорнякова, “Уралын дахин сэргэлт” сонины Ерөнхий редактор К.Бурков, монголын талаас Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, төр нийгмийн зүтгэлтэн, түүхч, хэл шинжлэлч Шүхэрийн Алтангэрэл, Монгол Улсаас ОХУ-д сууугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх асан, Олон улс судлалын дээд сургуулийн багш Г.Зоригт, Монгол Улсын ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын зөвлөх Ц.Болор, Хөрш орнуудын газрын ажилтан А.Дөлгөөн, Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын ажилтан Э.Жаргал, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагын Ерөнхий редактор Н.Лхагвасүрэн, МҮОНРТ-ийн “Voice of Mongolia” нэвтрүүлгийн сэтгүүлч, түүхч Г.Ариунболд,  МУИС-ийн Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн мэргэжилтэн, "Евразийн ард түмнүүдийн Ассамблей" ТББ-уудын холбооны Жижиг, дунд бизнесийн Евразийн хорооны хамтран даргалагч Ц.Сайнсанаа нар оролцов.

            Монголын эзэнт гүрний Зүчийн улс буюу Алтан ордны улс, эртний Орос орны хоорондын харилцааны тухай түүхийн гажуудлыг засаж залруулах, энэ харилцаа нь дарлал биш харилцан ашигтай найрсаг харилцаа байсан гэдгийг архивын материал дээр тулгуурлан уран сайхны аргаар бүтээсэн хоёр дахь ном нь агуулга сайтай, өгөөжтэй ном болсон гэдэг дээр номын нээлтэд оролцогчид санал нэгдэв.   

Холбоотой мэдээ