Амралтын өдрүүдэд 70 гаруй согтуу жолоочийг саатуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-21 15:19:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 460 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 326 хэргийг шалгаж шийдвэрлэжээ.

Ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирч, нийслэлд 14 хүн бэртсэн байна. Гэмтсэн хүний 3 нь хүүхэд байсан бөгөөд хоёр нь явганаар зам хөндлөн гарахдаа осолд өртсөн байна. 

Мөн энэ өдрүүдэд Тоёота Приус маркын автомашин Толгойт орчмын замд 14 настай хүүхэд мөргөж зугатаасан ноцтой хэрэг гарсан байна. Түүнчлэн Төв аймгийн "Сондул" гэх газар Тоёота Пробокс маркын автомашин онхолдож, хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг бүртгэгджээ. 

Цагдаагийн байгууллагын гудамж талбайд хийсэн хяналт шалгалтаар 72 согтуу жолоочийг саатуулж, зөрчлийн арга хэмжээ тооцжээ. 

Холбоотой мэдээ