Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум улсад хамгийн олон мал тоолуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-01-22 15:40:56

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын хэмжээнд Хэнтий аймаг малын тоо толгойгоороо дөрөвдүгээр байранд бичигдэж байна.


2018 оны мал тооллогын дүнгээр тус аймгийн мал 4644,9 мянган толгойд хүрч 2017 оныхоос 5,3 хувь буюу 235,6 мянгаар өсчээ. Тооллогын дүнгээр адуун сүргийн тоо толгой 318,9 мянга буюу 2,2 хувь, үхэр 353,0 мянга буюу 5,2 хувь, тэмээ 4,3 мянга буюу 2,4 хувь, хонь 2353,5 сая буюу 6,4 хувь, ямаа 1615,1 сая буюу 4,5 хувиар тус тус өссөн байна.


Улсын хэмжээнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 572,6 мянган толгой мал тоолуулж  нэгдүгээр байр, Хэрлэн сум 487,6 мянган мал тоолуулж дөрөвдүгээр байранд тус тус шалгарлаа. Аймгийн хэмжээнд хамгийн олон мал тоолуулсан багаар Баянхутаг сумын Жаргалант баг нэрлэгджээ. Тус баг 232,3 мянган толгой малаар нэгдүгээр байранд бичигдэж байгаа юм.

Хэнтий аймаг 2018 онд 1077 мянгат малчинтай болж, шинээр 150 мянгат 1000-аас дээш мал тоолуулсан байна. Мянгат малчдын тоогоор Баянхутаг сум 145 мянгатаар тэргүүлж байна. Энэ онд төллөвөл зохих хээлтэгчийн 87,4 хувь буюу 1780,0 хээлтэгч төллөж 83,6 хувь буюу 1492,2 мянган төл бойжиж байна.

Тус аймгийн хэмжээнд Өмнөдэлгэр сум 572,6 мянган малаар тэргүүлж байгаа бол

Адуугаар             Батноров сум 35,3 мянга

Үхэрээр               Өмнөдэлгэр сум 40,7 мянга

Тэмээгээр          Дархан сум 769 толгой

Хониор                Өмнөдэлгэр сум 281,2 мянга

Ямаагаар            Өмнөдэлгэр сум 222,1 мянгаар тус тус тэргүүлж байна.



Хэнтий аймгийн хэмжээнд 10887 малтай өрх байгаагаас 7948 буюу 73,1 хувь нь малчин өрх байна. Хэнтий аймгийн малчдын тоо 12145 мянга байгаагаас эрэгтэй 7443 малчин, эмэгтэй 4700 малчин мал маллан амьдарч байгаа аж.


Тус аймгийн хэмжээнд 5746 малчин өрх цахилгааны эх үүсвэртэй байгаагаас 5492 өрх нарны, үлдсэн өрхүүд нь салхины, бага оврын цахилгаан үүсгүүртэй байна. Нийт малчин өрхийн 15,3 хувь буюу 1136 өрх даатгалд хамрагдсан зэрэг мэдээллийг Хэнтий аймгийн статистикийн газраас өглөө.

Холбоотой мэдээ