Сар шинийн баяр дуустал аймгийн Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-22 22:44:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээ орон даяар болж байгаатай холбогдуулан Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас нийтийн хэв журмын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчлийг таслан зогсоох, гарсан хэргийг шуурхай илрүүлэхэд чиглэсэн ажлуудыг эрчимжүүллээ.

Энэхүү арга хэмжээ нь ирэх сарын наймныг хүртэл үргэлжлэх бөгөөд мөн хугацаанд аймгийн Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна.

Тус арга хэмжээ хүрээнд Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зам тээврийн хөдөлгөөнд хурд хэмжигч байршуулан ажиллаж эхэлжээ. Түүнээс гадна зам тээврийн аюул ослоос урдчилан сэргийлэх, хулгайн тээвэр, гарал үүслийн гэрчилгээгүй мал махан бүтээгдэхүүний хяналт шалгалтыг эрчимжүүлсэн байна.

Мөн замын хөдөлгөөн, томоохон худалдааны төвүүд, орон нутгийн зам, хөдөө орон нутгаас ирж, очих чиглэлийн хяналт, хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг идэвхжүүлжээ.

Холбоотой мэдээ