Мянган зулын баяр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 16:06:41

Увс аймгийн Өмнөговь суманд тус сумын Хүн эмнэлгийн ерөнхий эмч агсан Зоригтын Алтэнгэрэлийн нэрэмжит “Мянган зулын баяр” шашин, урлагийн цэнгүүн өнгөрсөн долоо хоногт болсон байна.

Энэхүү арга хэмжээнд “Дамчаа рэнчин Додгүйлэн” хийдийн лам нар оролцож, ном хурж, даллага авчээ. “Мянган зулын баяр”-т Өмнөговь сумын ард иргэд өргөнөөр оролцож, ажил амьдрал, амь нас, эрүүл мэндээ даатгасан байна.

Мөн үеэр Өмнөговь сумын Эмэгтэйчүүдийн Зөвлөлөөс Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан сумынхаа эмэгтэйчүүдийн дунд одон бөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн явуулж, буянтай буурал ээжүүдээ алдаршуулан, бүсгүйчүүд хүүхнүүдээ баярлуулсан байна.

                                                                                              Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ