Менделеевийн үелэх системийн 150 жилийн ой тохионо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-01-30 14:54:22

ЛОНДОН. /BBC/. Сургууль бүрийн химийн лабораторид байдаг химийн үелэх системийг Оросын эрдэмтэн Дмитрий Менделеев бүтээсний 150 жилийн ой ирэх гуравдугаар сард тохионо.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өнгөрсөн оны 12 дугаар сарын хурлаар 2019 оныг “Үелэх системийн олон улсын жил” хэмээн зарлаж, шинжлэх ухааны хамгийн үнэт ололт амжилтыг бүтээсэн ойг тэмдэглэхээр болсон билээ.


Д.Менделеев (1834-1907) химийн үелэх системийг анх 1869 онд бүтээсэн ба тэрбээр 63 элементийг сонгон атомын дугаарын дарааллаар хүснэгтэд байрлуулж байжээ.


Мягмар гарагт Францын нийслэл Парис хотноо "Үелэх системийн олон улсын жил”-ийн албан ёсны нээлтийн арга хэмжээ болсон байна. 

Холбоотой мэдээ